ЭСЯ: Есдүгээр сарын 3-наас эхлэн БНСУ-руу нэвтрэх иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээ шаардахгүй

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ.

Энэ тухай тэрбээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр хэлсэн гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байгаа юм. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
639901
2 эможи

keyboard_arrow_up