СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж байсан иргэн модноос унаж, нас баржээ
2022 оны 8 сарын 31
Самарт явж байсан иргэн модноос унаж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт самарт явж байсан 18 хүнээс иргэн Б модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 07:53 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Баянхонгор аймгийн харьяат 27 настай эрэгтэй Б наймдугаар сарын 29 өдрийн 12:00 цагийн орчим 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1





639898
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс