Гашуунсухайт боомтод ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүллээ

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эрүүгийн зургийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Тухайлбал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639890
2 эможи

keyboard_arrow_up