БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эрхлэгч асан Я.Баасанхүү 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан ХАХУУЛЬ авчээ

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эрүүгийн зургийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Тухайлбал,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Я.Баасанхүүг тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 14 эцэг, эхээс Хаан банк дахь өөрийн хувийн дансаар дамжуулан хахууль авсан гэх хэргийг  шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639887
0 эможи

keyboard_arrow_up