ТАНИЛЦ: БНСУ, Япон, Герман, АНУ болон Турк улсын хилээр НЭВТРЭХ ЖУРАМ

2022 оны 8 сарын 30

МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг болон бусад улсын хилээр нэвтрэх журмын талаарх мэдээллийг хүргэж байна. 

БНСУ

  • БНСУ-д ирж байгаа зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
  • БНСУ-д ирсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэн хариугаа Q-Code вэбсайтад оруулна.

Япон улс

  • Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
  • 2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчид PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болно. 
  • Хэрэв Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарна уу.
  • Япон Улсын Засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу.

ХБНГУ

  • PCR шинжилгээ болон вакцины гэрчилгээ шаардахгүй.

АНУ

  • АНУ-д ирж байгаа болон дамжин өнгөрч буй зорчигчид вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай. /Спутник вакцинаас бусад вакциныг хүлээн зөвшөөрнө/
  • Зорчигчид Attestation form бөглөнө.

Турк

  • КОВИД-19-ийн хязгаарлалт 2022 оны зургаадугаар сарын 1-нд цуцлагдсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639869
1 эможи

keyboard_arrow_up