СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд тагтны хаалтанд ТОЛГОЙ НЬ ГАЦЖЭЭ

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны нэг давхарт бага насны хүүхэд толгойгоо тагтны хаалтны завсар оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 08.29-ний өдрийн 19:17 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Х /8 настай, эрэгтэй/ тагтны хаалтны завсар толгойгоо оруулаад гаргаж чадахгүй байсан тул задаргааны багаж ашиглан 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ ахуйн орчны гэмтэл, эрсдэлээс сэргийлэхийн тулд хэрэгтэй мэдээллийг өгч, таниулж байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639842
1 эможи

keyboard_arrow_up