ШШГЕГ-ын дарга Д.Загджав ХАРИУЦЛАГА алдаж, дахин нэг хоригдол өчигдөр ОРГОЛОО

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджав нь ажлаа авсан цагаасаа эхлэн хэл ам татлан, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын урам зоригийг мохоож, төрийн чиг үүргээ биелүүлж чадахгүй яваа нэгэн. Түүний хувьд ШШГЕГ-т ирсэн хэргээ бүтээж Бригадын генерал цолоо наадмын өмнө авсан билээ. 

Гэвч шинэхэн Генерал Д.Загджавыг хүмүүсийн бэлэг сэлтэнд дарагдаж, зөөлөн суудалдаа шигдэж байх зуур түүний хариуцсан хорих ангиудаас нэлээдгүй олон хоригдлууд оргосон. Өнөөдрийг хүртэл олоогүй л байна. 

Тэгвэл өчигдөр дахин нэг хоригдол орголоо Д.Загджав дарга аа! Уг хэргийг яагаад нууцлахыг тушаасан юм бэ?! 

Өчигдөр буюу 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагт гэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангиас хоригдол Б.Баянбаатар нь оргон зайлсан хэрэг гарлаа. Тус оргодол нь таван удаагийн ял шийтгэлтэй хүн байжээ. Түүний ихрийн өрөөсөн нь Хорих 427 дугаар ангид мөн ял эдэлж байгаа аж. 

ШШГЕГ-ын дарга Д.Загджавын ажлын хариуцлага удаа дараа алдсан явдлыг хараад зүгээр суух уу Монголын төр?! 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
639841
7 эможи

Зочин
2022-09-02 07:27
Сүүлийн үед ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад их зөрчил гарч байхад ямар ч арга хэмжээ авахгүй болж байгаа юм шиг л чимээгүй байгаад байх юм. Энэ удирдлагуудад нь арга хэмжээ тооцоод зөрчил дутагдлыг арилгуулах тал дээр яагаад чимээгүй байгаад байдаг юм бэ.
Зочин
2022-09-01 10:26
Муу хошногыг зайлуулаач.Оюун-эрдэнэ сайдаа.
zochin
2022-08-31 09:56
ugaasa archaagvi alb haagc naraa darmtaldg iimerhvv suudliin bugluusnvvdiig zailuulah heregtei
Д.Загджав

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up