НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой болжээ

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна.

Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
  2. Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
  3. Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
  4. Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639826
2 эможи

Чанцал Сүрэн
2022-10-09 15:44
Гадаадад байдаг хүүхдэдээ байнга НДШ төлж явдаг бөгөөд буцаан олголт авах гэхээр хүүхдийн нэр дээр учраас данстай холбогдох боломжгүй байгааг анхаарч зохицуулж өгнө үү?!?! Эсвэл дараагийн төлөлтөнд гүйлгэн суутгаж өгөх болон аль болох иргэдэд үйлчлэх боломжоор хангаж өгөхийг хүсье!!
keyboard_arrow_up