“Өсвөр үеийнхний АМИА ХОРЛОЛТ нэмэгдэж байна”

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Манай улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор З.Хишигсүрэн "Ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуучуудын болон хүүхэд, өсвөр үеийнхний дунд амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх нь нэмэгдэж байгаа" гэж мэдээлсэн.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарчээ.

Тодруулбал, хүүхдийн эмгэгийн талаар 11 аймаг, таван дүүрэгт сургуулиуд дээр суурилан явуулсан судалгааны дүнд 60 хувь нь эрүүл, 30 хувь нь тулгамдсан асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гарсан хэмээн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч, АУ-ы доктор В.Баярмаа танилцуулсан юм.

Монголд сэтгэцийн эмгэг судлаач 150 гаруй эмч бий. Гурван сая хэдийнээ давсан Монголын хүн амд энэ нь хангалттай үзүүлэлт биш юм.

"Монголын сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал" үндэсний чуулган есдүгээр сарын 13-нд болно. Энэ өдөр Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд, дэлхийн чиг хандлага, ирээдүйн зорилгоо тодорхойлохоор эрдэмтэн, судлаачид хэлэлцэж үндэсний хэмжээнд чуулах юм.

Эх сурвалж: zms.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639766
1 эможи

keyboard_arrow_up