Мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй зүйл авч явсан залуусыг илрүүлжээ
2022 оны 8 сарын 29
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг шалгажээ.
Ингэхэд 22-23 насны гурван иргэн cэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хоёр уут нунтаг ургамалыг биедээ авч явж байсныг илрүүлэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









639763
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс