Орон нутгийн замд хурд хэмжиж, хяналт шалгалтыг эрчимжүүлжээ

2022 оны 8 сарын 27

Arslan.mnТээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотыг зорих оюутан, сурагчид, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Улаанбаатар-Хэнтий, Дорнод, Улаанбаатар-Дундговь, Өмнөговь аймаг чиглэлийн олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсхүл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зөрчлүүдэд хяналт тавьж ажиллаж байна.

Arslan.mn

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1051 дугаартай “Тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд тээврийн хэрэгслийн тээж яваа ачаа, тээшний хэсэгт үзлэг шалгалт хийж, Улаанбаатар хот руу нойтон тарвага, мах, арьс зэргийг нэвтрүүлэхгүй байх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639733
0 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up