Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар /2021.11.24/ Ардын жүжигчин цол хүртээсэн боловч өөрөө гадаадад тоглолттой байсан учраас эх орондоо биечлэн ирж чадаагүй билээ. 

Тэгвэл өнөөдөр Ардын жүжигчин цол хүртээх ёслолын ажиллагаа 12:00 цагт Төрийн ордонд болно.

Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
  • 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639714
1 эможи

keyboard_arrow_up