МХЕГ: Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхааруулав

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгааг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Arslan.mn

Мөн мах экспортлогч аж ажуйн нэгжүүдэд  дараах зүйлсийг анхааруулав. 

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх,
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах,
  • Хөлдөөх камерын температурыг тогтмол хянах,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх,
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 6 сар тутам хамруулах,
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, ЗГ-ын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг хэлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639713
0 эможи

keyboard_arrow_up