Цагдаагийн байгууллага “Монголын мастеруудын спортын VI их наадам”-д АМЖИЛТТАЙ оролцлоо

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Монголын Мастеруудын спортын VI их наадам “Софт волейбол”, “Шатар”, “Дартс”, “Ширээний теннис”, “Хөнгөн атлетик”, “Гранд гольф”  зэрэг спортын 6 төрөлд энэ оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү их наадамд цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлж, цагдаагийн байгууллагын 3 алба хаагч, 60 ахмад ажилтан оролцсон юм.

Тэмцээний “Шатар”-ын төрөлд ахмад ажилтан Д.Гандуулга, М.Хишигбаяр нар “Мөнгөн” медаль, “Ширээний теннис”-ний төрөлд ахмад ажилтан О.Оюунчимэг, Д.Оюунчимэг, И.Лутаа нар “Алт”, Б.Энх-Отгон, Д.Үржинжаргал нар “Мөнгөн” медаль, “Дартс”-ын төрөлд ахмад ажилтан Н.Энхболд “Хүрэл” медаль, “Хөнгөн атлетик”-ийн төрөлд ахмад ажилтан Д.Дашням “Алт”, Б.Вандан-Очир, Н.Эрдэнэчимэг, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнпил нар “Мөнгөн медаль”, “Софт волейбол”-ын төрөлд цагдаагийн байгууллагаас насны ангиллаар 5 баг оролцож, 45-50 насны төрөлд “Алт”, “Хүрэл”, 60-65 насны төрөлд “Хүрэл” медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Монголын Мастеруудын спортын VI их наадамд нийт 26 байгууллага амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-ыг Баянхонгор аймаг, “Дэд байр”-ыг Баянзүрх дүүрэг, “Гутгаар байр”-ыг цагдаагийн байгууллага тус тус эзэлсэн юм.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч, ажилтнууд та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639702
0 эможи

ИРГЭН
2022-08-26 11:44
ХӨӨРАИЙ ДӨӨ ЗАЙЛУУЛ ЯМАР ТЭМЦЭЭН ГЭХЭЭРЭЭ ИЙМ ХҮМҮҮС ТҮРҮҮЛДЭГ БНАА ККК
keyboard_arrow_up