ШУУРХАЙ: Дарханы замын асуудлаар Автозамын газрын дарга нарын хоёр ажилтанг СААТУУЛЖЭЭ
2022 оны 8 сарын 24
Дарханы замын асуудлаар Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтыг хийж буй. Тухайлбал, Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр /2022.08.23/ АТГ-аас тус зам тендер шалгаруулалттай холбоотой ажиллаж байсан хэд хэдэн хүнийг саатуулжээ. Тухайлбал, Автозамын газрын дарга асан Д.Доржханд нарын албан тушаалтнуудыг саатуулсан байна.
Бид энэ талаар АТГ-аас тодруулахад одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1


639630
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс