Богд уулын аманд зөвшөөрөлгүй хашаа татсан дөрвөн компанид зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгчээ

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Туул голын сав газрын захиргааныхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргаа хамтран Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүс, Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглалтын байдал, газар ашиглах гэрээний хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа хайс татан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Ч.Б, ЭШБ" трейд, " Эй Эй Энд Эм" ХХК, "Ривер бийч"ХХК, " Ориентал кемп" ХХК-д зөрчлөө арилгаж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч албан мэдэгдэл өгсөн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639591
1 эможи

keyboard_arrow_up