СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж яваад Туул голын усанд машинтайгаа суусан байхад нь татан гаргажээ
2022 оны 8 сарын 23
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн гүүрний зүүн талын Задгай хэмээх газарт Туул голын усанд суудлын автомашин сууж, зорчигчид нь автомашиныхаа бүхээг дээр гарсан байна гэсэн дуудлага наймдугаар сарын 22-ны 21.09 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан очиход Сүхбаатар дүүргийн иргэн 42 настай эрэгтэй, Хан-Уул дүүргийн иргэн 39 настай эмэгтэй нар "Ланд ровер" загварын автомашинаар зугаалж яваад усанд суусан байсныг татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






639590
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс