БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Б.Батсүхийн “хахууль авсан“ гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
Тэгвэл АТГ-аас эл хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, түүнд компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Н.Батсүх нь тухайн үед ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасган өгч, авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан. АТГ-ын мөрдөн байцаагчид Н.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна.









