Бохирын шугамын кольцо суурилуулж байсан хоёр эрэгтэй шороонд дарагдаж нас баржээ
2022 оны 8 сарын 22
Хан-Уул дүүргийн тав дугаар хороо, Яармагийн нэг дүгээр буудлын дэргэд шороо нурж, хоёр хүн дарагдсан гэсэн дуудлагыг 11:24 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1



11

1


1
639550
14 эможи
Галбадрах Баярсайхан
2022-08-22 18:55
mash hariutslagagui kompani bn
Зочин
2022-08-22 12:42
Энэ бол цэвэр компанийн буруу. Хашилт хамгаалалтгүй гүн нүх нурах эрсдэл заавал бий. ХАБ инженер, эсвэл ядаж даалгавар өгсөн хүн нь хариуцлагагүй. 22 настай хүүхдүүд бол юугаа мэдэх вэ дээ, хий гэснийг л инээж хөхрөөд л орчихно. Би бас 22 той байхдаа барилгын компанид нүх ухаж байгаад шороо нураад хөлөө хуга даруулж байсан. Харин азтай , бүсэлхийнээс доош дараад зогссон. Тэгэхэд нь л шороог нь үайлуулж намайг гаргаж авахад бараг цаг хүрздсэн. Хэрэв тэрнээс дээш цээж гэдэс дарвал амьсгаож чадахгүй үхэх юм ыайна лээ
Зочин
2022-08-22 12:06
Хайран сайхан залуусыг хамгаалж болсонгүй юу. 7м-ийн гүнд хүн ажиллуулж байж. Компани нь өөрсдөө бурууг үүрэхгүй талийгаачдыг л буруутгана даа. Зэвүүн новшнууд. Туршлагатай ажилчид оруулах нь яав. Харамсалтай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс