ТЦА: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн АМЬ НАСАА АЛДЛАА

2022 оны 8 сарын 19

Өнгөрсөн ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт 20 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 10 хүний амь хохирчээ. 

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Нэмж дурдвал энэ оны эхний долдугаар сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1,603 хүн гэмтэж бэртсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа юм. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байжээ. 

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч, 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэнэ үү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639515
0 эможи

Зочин
2022-08-22 10:34
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up