УИХ-ын дарга шатарчдыг хүлээн авч, Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүлээ

2022 оны 8 сарын 18

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Энэтхэг улсын Ченнай хотод болсон шатрын 44-р олимпиадад оролцсон Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэргүүтэй Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын эмэгтэй багийнхан 162 орноос 15-рт, эрэгтэй багийнхан 188 орноос 35-р байр эзэлсэн түүхэн амжилттай эх орондоо ирсэн. 4-р ширээнд 17 настай шатарчин Б.Мөнгөнзул охин түрүүлж, Алтан медаль хүртсэн юм.



Мөн Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр эмэгтэй Их мастер цолтой Монголын долоо дахь тамирчин боллоо. Олимпт оролцсон манай шатарчид бүгд хувийн амжилтаа ахиулж ганзага дүүрэн ирсэнд УИХ-ын дарга болон шатарчин гишүүд баяр хүргэж амжилт хүссэн байна. 



УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 44-р Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүжээ. Шатарчидтай хийсэн уулзалтад шатарчин улстөрчдөөс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
639491
15 эможи

Зочин
2022-08-22 10:39
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2022-08-18 16:37
Мөнгөнзулыг Занданшатар хожсон юм уу?, хожигдсон юм уу? Өөрийнхөө саваар бусдыг хэмжинэ гэдэг нэг л биш ээ.
keyboard_arrow_up