СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барилгын ажил гүйцэтгэж байсан гурван хүн тогонд цохиулж нас баржээ

2022 оны 8 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:59 цагт хүлээн авчээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
11
ouch an post
1
confuse an post
6
angry an post
3
639484
23 эможи

Зочин
2022-08-18 13:09
Кран болон өргөх механизмын бүрэн бүтэн байдлыг шалгадаг хувийн мэргэжлийн байгууллагууд ажлаа сайтар хиймээр байна шүү. Тусгай зөвшөөрөл ӨБ-д тавигдах шаардлагыг онцгой өндөр түвшинд гаргах хэрэгтэй байна шүү Харамсалтай байна..
keyboard_arrow_up