САЙН МЭДЭЭ: Амгалан амаржих газар 2 ажилтанд орон сууцны урьдчилгаа, 5 ажилтанд их таван ханатай гэрийн эрхийн бичгийг гардууллаа
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан билээ. Энэ ажлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд лавлагаа шатлалын эмнэлгүүд болон аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагад гүйцэтгэлийн санхүүжилтийн давсан орлогоороо ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үндсэн цалинг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “Эрүүл мэндийн ажилтны баяр“, “Үйлчилгээний ажилтан нартаа талархах өдөр”-ын хүрээнд :
102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн нэг удаагийн урамшуулалыг олгосон байна. Мөн судалгаанд үндэслэн хамт олныхоо дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хоёр ажилтанд орон сууцны урьдчилгаа 30% -ийн эрхийн бичиг, таван ажилтанд их таван ханатай гэрийн эрхийн бичгийг гардуулсан байна.
Үүнээс гадна нийт ажилчдынхаа гэр бүлийн эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон нь бас нэгэн талархууштай мэдээлэл байлаа.
Ийнхүү эрүүл мэндийн салбар түүхэндээ анх удаа хамгийн олон ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлж, үндсэн цалингийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүллээ. БРАВО
Энэ бүх боломж Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үед буюу 2021 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн эрүүл мэндийн эрүүл мэндийн салбарт шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт болох Гүйцэтгэлийн санхүүжилтийн эерэг үр дүн юм.
Гүйцэтгэлийн санхүүжилт, нэг худалдан авагчийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээр эмнэлэг бүр өөрсдийн нөөц, боломжоо ашиглан санхүүжилтээ сайжруулах, тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх боломжууд бүрдсэн. Товчхондоо менежментээ сайжруулж, эмнэлэг хөгжих боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм.









