ЖДҮГ: Солонгосын “Хилийн чанад дахь эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” газар тариалангийн салбарт хамтран ажиллах хүсэлт тавилаа
БНСУ-ын Умар Кёнсан аймгийн Пунхуа хошууны “Хилийн чанад дахь эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” –ийн төлөөлөгчид ХХААХҮЯ-нд /2022.08.15/ зочиллоо.
Уулзалтад Монголын талаас ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Алтайхүү болон албаны бусад хүмүүс оролцов.
БНСУ-ын “Гадаад иргэний хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-д өөрчлөлт орж, ажиллах хүч шаардлагатай байгаа тухайн салбарт гадны иргэдийг ажиллуулах, туршлага судлах боломж нээлттэй болсон билээ.
Үүнтэй холбогдуулан тус улсын төлөөлөгчид Монгол улсаас газар тариалангийн салбарт ажиллах хүч авах, харилцан туршлага судлах боломж байгаа талаар ХХААХҮЯ-нд хүсэлт тавьсан юм.
Энэ ажлын хүрээнд Солонгос Улсад газар тариалангийн салбарт 2023 онд 700 гаруй Монгол иргэдийг ажиллуулах, туршлага судлах ажлыг бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой” хэмээн уулзалтын үеэр Солонгосын талаас онцолж байв.