СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас болгоомжил...

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см орчим даван тус тус үерлэж байна.

Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа хүмүүсийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639456
0 эможи

keyboard_arrow_up