СТАТИСТИК: Гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсчээ

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 7 сард 22828 болж, өмнөх оны мөн үеэс 10207 (80.9%)-гоор өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7945 (2.3 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1709 (42.7%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 302 (73.3%), хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 165 (55.0%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1002 (19.0%)-оор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1168 (30.8%)-аар тус тус өсжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 7 сард 1104 болж, өмнөх оны мөн үеэс 333 (43.2%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2976 болж, 1160 (63.9%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 759 болж, 463 (2.6 дахин)-аар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3396 болж, 969 (39.9%)-өөр, бүлэглэн үйлдсэн хэрэг 916 болж, 263 (40.3%)-аар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 101 болж, 19 (23.2%)-өөр тус тус өсжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 оны эхний 7 сард 190.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 99.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 98.4 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 57.0 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.  

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2022 оны эхний 7 сард 13338 болж, өмнөх оны мөн үеэс 4853 (57.2%)-аар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 875 (6.6%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2511 (18.8%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2022 оны эхний 7 сард 22.4 мянга болж, 1313 (5.9%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 10315 (46.0%) нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2022 оны эхний 7 сард 6182 хүн гэмтэж, 529 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 1943 (45.8%)- аар, нас барсан хүн 138 (35.3%)-аар өсжээ.

Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сард 41.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 9.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2654 (6.8%)-өөр, баривчлагдсан хүн 2024 (25.6%)-өөр тус тус өссөн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний 7 сард 292 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 72 (32.7%)-оор өсжээ. Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 70 (41.7%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. Бүртгэгдсэн 292 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 238 (81.5%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 37 (12.7%) нь хахууль авах гэмт хэрэг, 14 (4.8%) нь хахууль өгөх гэмт хэрэг, 6 (2.1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 3 (1.0%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг, 5 (1.7%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна

ҮСХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639451
1 эможи

keyboard_arrow_up