Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, 200 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн ба энэ гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3600 гаруй гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234 дүгээр цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөллөө.

Чөлөөлсөн байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639450
0 эможи

keyboard_arrow_up