ЭМЧ, СУВИЛАГЧ байртай болж буй сайн мэдээний УЧГИЙГ ТАЙЛАВ

2022 оны 8 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн зарим байгууллага ажилчдынхаа цалинг нэмчихлээ. Үндсэн цалингаа нэмэв. Урамшуулал олгов гэх мэдээлэл хэдэн өдөр дараалан хөвөрч байна. Учир шалтгаан нь юу болох, яагаад ийм мэдээлэл гарав гэдгийг сонирхож, бас лавлаж үзлээ.

8 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба, ням гарагт эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчдийн өдөр тохиодог юм байна. Нэг үгээр хэлбэл баярын өдөр нь гэсэн үг. Уг өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа эмнэлгийн байгууллага нь ажилчдаа урамшуулж эхэлжээ.

Ингэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргаж, эмнэлэгүүдэд үүрэг чиглэл өгсөн юм байна. 8 дугаар сарын Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтангуудад өгчээ. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ эмнэлгүүд тайлагнаж буй нь энэ бололтой.

Эмнэлгүүд цалингаа нэмэх эрх зүйн орчинг Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбартаа бий болгож чаджээ.

Тодруулах юм бол 2020 онд Эрүүл мэндийн салбарын багц хууль шинэчлэгдэн гарсан. Уг хуулийн хүрээнд бүх шатны эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилт авах тогтолцоо бүрдсэн билээ. Тодруулах юм бол хуучин эмнэлэг бүр урсгал зардал, цалин, урамшууллаа улсын төсвөөс шууд авчихдаг байв. Даатгалаас мөнгө авна. Тэр нь яаж зарцуулагдсан нь үл мэдэг бүдгэрдэг байлаа. Харин хуулийн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 3 дугаар сараас эхлэн эмнэлэгт төсвөөс цалингийн болон урсгал зардлын мөнгө өгөхгүй. Харин тухайн эмнэлэг даатгал төлөгч иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Эрүүл мэндийн даатгал төлж буй иргэний өмнө үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа эмнэлэг үүрч, бас үйлчилсэн төлбөрөө авах зохицуулалт бий болжээ. Энэ тогтолцоог амьдралд хэрэгжүүлэх, эмнэлгийн удирдлагуудад сургалт оруулах, уг системийг зөвөөр ойлгуулах, хэвшүүлэх зэрэг ажлыг Эрүүл мэндийн яам өнгөрсөн жил гаруйн хугацаанд гүйцэтгэсэн байна.Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас эмнэлэг бүрт гүйцэтгэлийн санхүүжилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, үр өгөөж, давуу талыг танилцуулж, сургалтыг шат шатанд өгч ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.

Arslan.mn

Нэгэнт эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон учир цалингаа олгох зохицуулалтыг нээлттэй болгох алхамыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэжээ.

Түүний хувьд 2022 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж чадсан байна. Уг тогтоолд өөрчлөлт орсоноор Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож өгчээ.

Засгийн газрын 2022 оны 107 дугаар

тогтоолын1 дүгээр хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ

 

 
 
 

(сард, төгрөгөөр)

 

Албан тушаалын зэрэглэл

Цалингийн доод хэмжээ

 

 ТҮЭМ-1

616629

 

 ТҮЭМ-2

663419

 

 ТҮЭМ-3 

740619

 

ТҮЭМ-4 - Резидент эмч

703623

 

 ТҮЭМ-4-Резидент эмчээс бусад

799806

 

 ТҮЭМ-5 

832357

 

 ТҮЭМ-6  

934899

 

 ТҮЭМ-7

964899

 

 ТҮЭМ-8

973165

 

 ТҮЭМ-9

1039119

 
     

 

 

Засгийн газрын 2022 оны 107 дугаар

тогтоолын2 дугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХАЛБАН ТУШААЛЫН

 ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ

 

 
 
 

(сард,төгрөгөөр)

 

Албантушаалынзэрэглэл

Цалингийндоодхэмжээ

 

ТҮ-1

546162

 

ТҮ-2

573130

 

ТҮ-3

594350

 

ТҮ-4

616629

 

ТҮ-5

663419

 

ТҮ-6

740619

 

ТҮ-7

799806

 

ТҮ-8

832357

 

ТҮ-9

934899

 

ТҮ-10

964899

 

ТҮ-11

973165

 

ТҮ-12

1039119

 

 

 

Ийнхүү Эрүүл мэндийн салбарын ажилчид дээрх жишгээр хамгийн доод цалингаа авна. Харин үүнээсээ дээшээ хэдэн төгрөгийн цалинг нэмж авах вэ? гэдгийг байгууллагын удирдлага шийдвэрлэх боломжийг нээж өгөв. Өмнө нь ур чадвар өндөртэй, олон ажлыг хийдэг байсан ч зэрэглэл дэвээрээ хажуудаа байгаа ажил бага хийдэг хүнтэй ижил цалин авдаг байсан. Харин өнөөдөр та сайн ажиллаж байвал та илүү цалин авна. Ийм жишгийг бий болгож өгсөн байна. Нөгөө талдаа байгууллагын удирдлага сайн ажиллах үүргийг давхар бий болгов. Байгууллага толгойлж буй бол та сайн менежер байж, сайн ажиллах ёстой. Тэгсэн нөхцөлд орлого сайн олж, эмч ажилчдаа урамшуулах, цалинг нь өсгөх боломж нээгдэх юм. Хуучин шиг зөвхөн төр л цалин нэмнэ гэсэн хүлээлтийг үүсгэхгүй, эмнэлгийн удирдлага өөрөө хэзээ ч ажилчдынхаа цалинг өсгөөд явах үүд хаалга нээгдсэн гэсэн үг.

Arslan.mn

Хувийн хэвшил сайн ажилтнаа цалинг нь нэмж, бас урамшуулах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг. Энэ жишгийг эрүүл мэндийн салбарынхан ашиглах боломж бүрдээд байна. Үүнийг илэрхийлж буй жишээ нь энэ өдрүүдэд зарим эмнэлэг ажилчдынхаа цалинг 10-40 хүртэл хувиар нэмэв. Урамшуулалд 500,000- дээш төгрөг олгов гэх мэт сайн мэдээ хөвөрч байгаагаас харж болох юм. Лавлагаа шатлалын эмнэлэг, аймаг орон нутгийн эмнэлэг ээлж дараалан сайн мэдээг зарлаж буй гол шалтгаан бол гүйцэтгэлийн санхүүжилт, засгийн газрын 107 дугаар тогтоол юм байна.

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
639442
8 эможи

Эмч
2022-08-21 09:42
Сүхбаатар эрүүл мэндийн төв цалингаа нэмдэг ч болоосой доо. .
Зочин
2022-08-20 16:07
Боловсролын салбартай харьцуулаад нэг үзээч
Зочин
2022-08-20 15:47
Хүнд хэцүү нөхцөлд ажиилаж бгаа эмч ажилчдаа хүүхэд хуурч бгаа юм шиг бүү хуураач дорвитойхон цалинг нь нэмээч багш нарын цалинтай харьцуулаад нэг үзээсэй
Зочин
2022-08-19 22:45
Энэ цалингаа багш нартай харьцуулаад нэг хараасай
Зочин
2022-08-19 11:53
Цэргийн госпиталь цалингаа нэмдэггүй юм байхдаа. Эрүүл мэндийн яаманд хамаардаг уу? Батлан хамгаалах яам хариуцдаг бол анхаараасай.
Иргэн
2022-08-18 22:13
Худлаа ингэж шоудаад яахав дээ. Ковидийн үед хий бужигнаж хийрхсэн хүмүүс байсан. Яг үнэндээ эмнэлэгийнхэн ковид тусахаас айж амиа бодсон шүү. Ковидийн хүндрэлээр цөөхөн хүн нас барсан. Яаралтай мэс заслаа ч хийж чадахгүй байсан үнэхээр харамсалтай. Ёстой дургүй хүрмээр. Хэдэн резидент эмч нараар бамбай хийсэн. Улаан шугамд байсан эмч сувилагч нар нь архи уугаастай. Айж тэвдсэн нэг л их халдвар хамгаалал ярьсан, иргэд бол царай алдсан ийм л байсан. Эрүүл мэндийн салбарын цөөхөн үнэнч шударга эмч, сувилагч, ажилтан нар л зүрхэндээ хөөрхий. Нөгөө гавьяат, нэр сүртэй эмч нар бол бүр сураггүй амиа бодсон доо
Иргэн
2022-08-18 18:31
Ийм их мөнгө хаанаас гэнэт гарч ирээд арын хаалгаар хаузтай сувилагч хүртэл байрны урьдчилнаа авч байгаа пм бэ
Ядмаа Насанжаргал
2022-08-18 16:50
Zugeer l bugded n tegsh huwaaaa
Зочин
2022-08-18 16:39
Энхболд пиар хийж байгаа нь энэ үү, ингэж бичүүлээд ч нэмэргүйдээ. Энхболдын чадваргүйг хүн болгон мэдсэн. F дүнг аль эрт тавьчихсан
эмч
2022-08-18 10:12
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хамгийн хүнд үед Энхболд сайд чадлаараа сайн ажилласан.
Засгийн газрын шийдвэр
2022-08-17 21:58
Төсөв нэмсэн цалингийн шатлал нэмсэн зэрэг нь ҮЭ шаардсан шаардлага шүү. Чамд төсөв нэмэх эрх байхгүй.
Зочин
2022-08-17 15:04
urguu amarjih gazar tsalin hasaad hunee halaad bn yahiin tegeeed saidaa
Zochin
2022-08-17 14:43
Muu ajillaad baigaam u dandaa ariin haalgaar l ohoh yumaa ternii orond bvh hvniihee vndsen tsaling l nemj bolno sh de arga yadsan haatsailsan arga hemjee abah yum da
Zochin
2022-08-17 14:41
Bvh hvnd tegsh vilchleh heregtei sh de
keyboard_arrow_up