ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Монголын хуульчдын холбоо, НЗДТГ-тай хамтран иргэдэд утсаар хууль, эрх зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 75050801, 75050802, 75050803, 75050804
Шангри-Ла зочид буудалд
10:00 цагт АмЧам Монголиа байгууллагын сар бүрийн ээлжит уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд болно.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт статистикийн байгууллагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
11:00 цагт Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал болно.
"Улаан гэр” уран зургийн галерейд
18:30 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй уран бүтээлч Э.Билэгтийн "Төрөлтөн" контемпорари зураасан зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.









