Е-mongolia-с авсан баримт бичгийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ асуудлаар банкуудын төлөөлөлтэй уулзлаа

2022 оны 8 сарын 16

Arslan.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.06.18/ арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. 

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 5 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтыг нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод буйг банкуудын төлөөлөл онцолсон юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639420
0 эможи

keyboard_arrow_up