Эрээн хот хөл хорионы дэглэмээ ЦУЦАЛЖЭЭ

2022 оны 8 сарын 16

Эрээн хот хөл хорионы дэглэмээ цуцаллаа. Тодруулбал, Эрээний Шуурхай штабаас наймдугаар сарын 14-ний өдрийн 18 цагаас эхлэн тус хотын өндөр, дунд эрсдэлтэй бүсүүдийг бага эрсдэлтэй бүс болгон бууруулж, хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Мөн наймдугаар сарын 15 буюу өчигдрөөс эхлэн хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, зам тээвэр засварын ажил, сургууль цэцэрлэг, ахмад настанд үйлчлэх байгууллагууд, зочид буудал, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн халдваргүйжүүлэлтийг хийх, үйлчилгээний газруудад маск зүүх зэрэг шаардлагуудыг үргэлжлүүлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ. 

Харин олон нийтийн газрууд болох номын сан, кинотеарт, фитнесс клуб, спорт заал, усан бассейн, саун, массаж, караоке, баар, интернет кафе, дуу бүжгийн танхим, тоглоомын газар зэрэг амьдралд нэн шаардлагатай бус салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахыг хориглосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
2
639418
7 эможи

Иргэн
2022-08-16 22:56
Манай улсыг байж байгаад бараг боогоод байгаа юм биш үү?
ml
2022-08-16 22:41
l
Ганболд
2022-08-16 22:31
Очоод дэглэмээ сайн бариарай даа
боомт
2022-08-16 21:37
боомт ажиллаж эхэлбэл мѳн хэрэгтэй бна даа...даанч манай улсын байдлыг Түй ч хамаарахгүй,дарга удирдлагууд нь манай тѳрийнхнийг огт тоохгүй юм даа
keyboard_arrow_up