З.Мэндсайхан: Гурил үйлдвэрлэгчид ХААДС-гийн агуулахыг АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

2022 оны 8 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйг дэмжих сангийн (ХААДС) Ажлын алба, Гурилын холбоо, “Милл хаус”, “Улаанбаатар гурил”, “Дорнод гурил”, “Өег гурил”, “Ерөнцагаан”, “Агрофийт” компанийнхантай цахимаар уулзаж, ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг, зудын эрсдэлтэй аймгуудад хивэг, тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Arslan.mn

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Сайн чанарын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхийн тулд тариаланчид ч, гурилын үйлдвэрүүд нэгдсэн нэг үндэсний лавлагаа лабораторид дээжээ өгдөг, тэндээс гарч байгаа хариуг баримталдаг болъё” гэдэг дээр бид санал нийллээ. Гурил үйлдвэрлэгчид “Бидэнд улаанбуудайгаа хадгалах сав, агуулахын хэрэгцээ байна. Тиймээс ХААДС-ийн агуулахыг бидэнд ашиглуулаач. Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бидэнтэй хамтарч ажиллаач” гэлээ. 

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайдын зүгээс "Манай улсын гурилын зах зээлийн багтаамж нь 210 мянган тонн. Үүнээс илүүг нь бид борлуулах нь зөв. ХААДС-ийн агуулахыг ариутгал, цэвэрлэгээ, ашиглалтын урсгал зардлыг хариуцах байдлаар ашиглах боломжтой" хэмээлээ. 

Тариаланчдын холбоотойгоо зөвшилцөж байж нэгдсэн шийдэлд хүрэхээр тохиролцож, гурил экспортын тухайд “Гадны зах зээл дээр борлуулах, экспортын хаалгаа нээх ёстой. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, гадны зах зээл дээр хэрэгцээнээс илүү гарсан гурилаа борлуулахад бодлогын яамнаас анхааръя” гэдгээ илэрхийллээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639413
0 эможи

Зочин
2022-08-16 16:01
Мэндсайхан юм байна. Та ажлаа өгөх хэрэгтэй
Зочин
2022-08-16 15:59
Мэндбаяр гэж энэ нөхрийг болиулмаар юмаа.
keyboard_arrow_up