“UB Food Festival”-ийг энэ сарын 20-нд ЗОХИОН БАЙГУУЛНА

2022 оны 8 сарын 16

Arslan.mn

“UB Food Festival” 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь өдгөө найм дахь жилдээ зохиогдож байгаа ба Монгол үндэсний хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, олон улсын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Иргэд “UB Food Festival”-д ирснээр төрөл бүрийн хоол амтлах, мастер тогоочдын шилдэг хоолны үзүүлбэр, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт зэргийг үзэж сонирхох боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
639410
1 эможи

keyboard_arrow_up