Гэр бүлээрээ “Богдхан” ууланд зугаалж явсан 21 настай эрэгтэй сураггүй алга болжээ
2022 оны 8 сарын 16
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар Иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт “Богдхан” ууланд зугаалж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /21 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.15-ны өдрийн 05:47 цагаас 20:02 цаг хүртэл анх алга болсон газраас зүүн тийш “Баруун ширээт”, “Арцатын-Ам” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.16-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




2





639398
2 эможи
Зочин
2022-08-16 11:06
Шөнийн 23 цагт салхилж явсанаа маргааш нь өдөр дуудлага өгч энтэр эрүүл саруул хүн биш ч гэх шиг гэр бүл но байна.Шууд биш юмаа гэхэд нөхцөл бүрдүүлж өгсөн байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс