Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ, хүмүүс улстөржүүлээд байна

2022 оны 8 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрний баруун талд “Эм Энд Жи констракшн” компанийн эзэмшлийн газарт орон сууц баригдаж байгаа. Тус 11.8 газар анх 2008 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Улмаар “Эм Энд Жи констракшн” захирал А.Амарбаясгалан 2017 онд 5 хэсэг бүхий цогцолбор байгуулна гэж ярилцлага өгч байв. Үүнд, битүү усан парк, 3056 хүний суудалтай сагсан бөмбөгийн ордон, усан гулгуурын талбай, бассейн зэргээс гадна 5000 машины зогсоол, кинотеатр зэрэг багтах бөгөөд эзэмшлийн газрын 70 хувийг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн эзэлнэ гэж ярьж байв. Гэвч одоо орон сууцны барилга сүндэрлэж эхэлсэн нь олны хардлагыг дагуулж, авлигын тод жишээ хэмээн дүгнэж буй. 

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцсан билээ. Энэ үеэр Ерөнхий сайдад Хотын дарга Д.Сумъяабазар “Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй” гэж мэдээлэв.

Тодруулбал, тэрээр “2008 онд анх орон сууцны зориулалттайгаар гарсан. Тухайн үед хүчингүй болгоод шүүхээр усан паркийн зориулалттайгаар гаргасан. Гэвч дахин шүүхээр хүчингүй болгоод “орон сууц, усан парк, тусгай зориулалт” гурван зориулалтаар гарсан. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын явц хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг хүмүүс улстөржүүлээд байгаа” гэсэн тайлбарыг өгөв.

Усан паркийн асуудалд дээр АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, барилга барьж байгаа “Эм Энд Жи” компанийг шалгаж байгаа аж. Тус компани одоогоор 25 давхар бүхий дөрвөн орон сууцын суурийг босгож, иргэдээс урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639387
0 эможи

зочин
2022-08-16 14:32
Одоо МАНыг хэн ч дийлэхгүй бариад эхэлсэн л бол дуусгана
irgen
2022-08-16 12:30
MAN d gonsoij gutarch bna shuu.
ikh bayar
2022-08-16 12:28
Yoo arai ch de neeree ene olon jil usan park baigulna gej gazar olgoson bh olon jil ard tumen iig chin huurlaa. huuliar hamgaalsan mafia ch san hemt hereg n td hoi bha.
keyboard_arrow_up