Говь-Алтай аймагт “ГАНЦ БИЕ” залуусын чуулга, уулзалт болж өндөрлөжээ

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” чуулга уулзалт болж, өндөрлөжээ.

Тус арга хэмжээний хүрээнд өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийн асуудлыг чухалчилж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулсан аж.

gov2 Говь-Алтай аймагт "ганц бие" залуусын чуулга, уулзалт болж өндөрлөв

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Улаанбаатар хотоос маш олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжлах санал гаргасан. Гэхдээ энэ уулзалтын үед нэг ч камер байхгүй, залуусын зургийг авахгүй гэдгийг хэлсэн. Энэ бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.

gov3 Говь-Алтай аймагт "ганц бие" залуусын чуулга, уулзалт болж өндөрлөв

Монгол улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тэдний гэр бүл зохиож сайн сайхан амьдрах тал дээр анхаарсангүй.

Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байна гэсэн. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзлээ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639352
7 эможи

keyboard_arrow_up