Л.Оюун-Эрдэнэ: Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин НЭМЭГДҮҮЛЖ, тэтгэмж олгоно

2022 оны 8 сарын 15

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.14/ танилцав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ "Шинэ үеийн илгээлтийн эзэд" гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог энэ.

Нөгөө талдаа Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвартай болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Ингээд бид нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд төвлөрсөөр байгаад нэг хот улс болно. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
639351
15 эможи

Зочин
2022-08-15 17:28
Хөдөөнөө ажиллаж байгааг нь яах вэ. Тэр дундаа төрийн анхан шатны байгууллагуудад маш бага цалингаар ажиллаж бгаа хүмүүсийг яах вэ. Төрийн анхан шатны байгууллага бол залуучуудын зөвхөн ажлын туршлага болгож, дамжин өнгөрөх цэг л болоод байна. Ямар ч тогтвортой байдал алга болсон шүү
баярлуун
2022-08-15 12:32
зөвөө зөв дэмжиж байна. мөн жижиг дунд үйлдвэрлэл аж ахуй эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй байна
Зочин
2022-08-15 11:06
Энэ чинь харин зөв шийдвэр байна хотод түгжирч бухимдаж.мөнгөө гарздаж байхаар хөдөө ногоо жимсний мод тариад боломжийн цалин аваад амьдрах нь сайхан
keyboard_arrow_up