ҮЙЛ ЯВДАЛ: Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ

2022 оны 8 сарын 15

"Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II"-д

09:00 цагт Япон улсын засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техник хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд түргэн тусламжийн машин гардуулна.

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа чингэлэг тээврийг зогсоож, задгай тээврийг явуулах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Сүүн зам" бүжгийн наадам зохион байгуулах талаар Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон тус наадмыг зохион байгуулах баг мэдээлэл хийнэ. 

Улаанбаатар дахь Русский дом-д

12:00 цагт Россотрудничество агентлагийн "Здравствуй, Россия!" хөтөлбөрийн хүрээнд томоохон төслүүдэд амжилттай оролцсон хүүхдүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639350
1 эможи

keyboard_arrow_up