Үхрийн арьс товруутах өвчин гарсан газруудад ХОРИО ЦЭЭРИЙН дэглэм тогтоон, УГААЛГА, туулгалтын ажлууд хийгдэж байна

2022 оны 8 сарын 12

Монгол Улсын хувьд ойрын 5 жилийн хугацаанд мал сүргийн гоц халдварт өвчингүй болох зорилт дэвшүүлсэн.  Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мал сүргээ 2-3 жилийн хугацаанд төлөвлөгөөт бүрэн дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн аж. 

Arslan.mn

Манай улсын хувьд он гарснаас хойш шүлхий өвчнөөс гадна бог малын мялзан, хонины цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдсэн. Одоогоор хонины цэцэг өвчин бүртгэгдээгүй, тайван байна. 

Булган аймгийн Булган суманд 57 үхэртэй нэг айлын нэг үхэрнээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээллийн дагуу онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь энэ сарын 10-ны шөнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош батлагдсан. Шинжилгээний хариу гарахыг хүлээлгүй тухайн айлын орчимд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, тухайн хот айлыг хязгаарлалтын дэглэмд оруулах, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхэрт эмнэл зүйн үзлэгийг  өдөр бүр хийх, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурьласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн бүх үхрийг угаалгад хамруулан, тархвар зүйн мэдээлэл судалгаа авах, эрсдэлийн үнэлгээг хийж байна гэв.

Түүнчлэн үхрийн арьс товруутах өвчин  бүртгэгдсэн Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол суманд хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байгаа гэлээ. Энэ талаар МЭЕГ-аас тодруулахад "Цаашид өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлж, арга хэмжээг сулруулна. Тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч гоц халдварт өвчин тархахад нөлөөлж буй гол хүчин зүйл бол хожуу илрүүлэг, хорио цээрийн арга хэмжээ сул хэрэгжүүлэх, малчдын отор, нүүдлийг хянах зэргээс шалтгаалан халдварыг хумихад маш их хугацаа орж байна.

Мөн өнгөрсөн жилүүдэд өргөн газар нутгийн хамран өвчин тархсан нь хянахад ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс  малын шилжилт хөдөлгөөнийг хянах, хорио цээрийг чангатгах, мэдрэмтгий малыг дархлаажуулахын зэрэгцээ малын эмч нараа сургах, мэдлэгжүүлэх, малчдад үнэн зөв мэдээлэл өгөх, тэдний үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх, эрт илрүүлэг, эмнэлзүйн тандалт зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлнэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639335
1 эможи

BAT
2022-08-12 23:49
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up