АНХААР: Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг өнөөдөр ХААНА

2022 оны 8 сарын 12

Arslan.mn

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос эхлэн хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639301
0 эможи

keyboard_arrow_up