Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон,  зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн тухайн иргэд нь галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ. Иймд хууль тогтоомж зөрчиж, дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үүнийг нь дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтэд татгалзах, олголтод хязгаарлалт тавих бодлого барьж ажиллахыг анхааруулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
639232
2 эможи

keyboard_arrow_up