СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин онхолдож, 8 настай хүүхэд нас баржээ

2022 оны 8 сарын 09

Энэ сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот чиглэлд зорчиж байсан “Subaru Sambar” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч  / эрэгтэй 8 настай/ хүүхэд нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Иргэдийн санамсар болгоомжгүй, хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж Зам тээврийн осол хэргийн гол хохирогч хүүхэд болсоор байна.

Тухайлбал 2019 онд 49, 2020 онд 64, 2021 онд 51 хүүхэд амь насаа алдсан бол энэ онд 31 хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзээд байна.

Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдаж байгаа, гэмтэж бэртэж байгаа тохиолдол бүрийг гаргахгүй байхад насанд хүрсэн хүн бүхэн тэр тусмаа эцэг эх, хүүхдийг асран хамгаалагч бүрийн оролцоо чухал байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Орон нутгийн замын ослын тохиолдлыг судлахад хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс үүдэлтэй онхолдох хэлбэрээр осолдож хүний амь нас, эрүүл мэнд эрсдэж байна. 

Иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
33
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
639210
39 эможи

keyboard_arrow_up