Тойргийн бус хүүхэд элсүүлж, авлига авбал ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих Ажлын хэсэг байгуулсан.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл өгч болох юм.