Дижитал маркетерууд САЙН ДУРЫН сан байгууллаа
Дижитал маркетерууд сайн дурын сан байгууллаа Жил бүр тохиодог олон улсын Аавуудын баярын өдөр өчигдөр сошиал орчинд хайр түгээсэн олон сайхан мэндчилгээн давалгаагаар дүүрэн боллоо.
Энэ өдрийн хүрээнд дижитал маркетингийн сургалттай London Startup school-с сайн дурын үйл ажиллагааны сан нээжээ. Тус сургуулийн хувьд англи, австрали улсын хичээлийн хөтөлбөрөөр монголдоо сургалт явуулж, ОУ-д үнэлэгдэхүйц чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой байгууллага юм. Тэдний хувьд чанартай мэргэжилтэн бэлтгэх үндсэн зорилгоос гадна нийгмийн хариуцлага хүлээдэг, бусдыг хүндэлж хайрладаг бие хүнийг хамтад нь бэлтгэх нь зорилт тавин ажилладаг ажээ.
Учир иймд, тус сургуулийнхан эхний ээлжинд хамт олноороо суралцагчиддаа үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс эхний сайн дурын ажлыг эхлүүлэхээр ийн сан байгуулж, анхны үйлсдээ яаралтай тус хүргэх шаардлагатай асуудлуудыг хүлээн авч буй гэлээ. Цаашид улирал бүр хэрэгжих уг сайн дурын ажлаараа нийгэмд бага ч гэсэн гэрэл түгээх, бусдад итгэл өгөх, үлгэрлэх үүднээс үр дүнтэй зохион байгуулах хүсэлтэй буйгаа менежер Б.Отгондулам онцолж хэлсэн юм. Та бүхний ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Уншигч авхай та бүхэн энэхүү ажилд санал сэтгэгдлээ хуваалцан оролцох боломжтой юм байна.
Санал хүсэлтийг коммент хэсэгт болон info@londonstartup.school мэйл хаягаар хүлээн авна. Санал асуулга 8/8-аас 8/10-ыг дуустал 3 хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд цугларсан саналуудаас эхний ээлжинд зайлшгүй туслах нэг саналыг сонгон авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ажээ. Дашрамд дурдахад, тус сургууль нь сүүлийн үед эрэлт хэрэгцээ нь дэлхий дахинд өсөж буй мэргэжил болох Дижитал маркетерийн хөтөлбөрийг Австралийн DMI- Dijital Marketing institute-тэй хамтран хэрэгжүүлж буй анхны боловсролын байгууллага юм.