Гэрээсээ төөрсөн 2 настай хүүг Буянт голын ЭРГЭЭС олжээ
2022 оны 8 сарын 09
Ховд аймгийн Жаргалант сумын төвийн Цамбагарав багийн нутаг Их гүүрний лагер хэмээх газарт бага насны хүүхэд гэрийнхээ гаднаас алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Хүүхэд 12:00 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны 12:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж, хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
13:05 цагт гэрээс нь урд зүгт 1.2 км-т Буянт голын эрэг дээр явж байсныг олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
2
2
639204
9 эможи
Зочин
2022-08-09 17:59
Оркууд
багш
2022-08-09 13:37
Ашгүй дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс