БАЯРТ МЭДЭЭ: Эрэгтэй баг 10 дахь өрөгтөө ЯЛАЛТ байгууллаа

2022 оны 8 сарын 09

Arslan.mn

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 10 дахь өдрийн тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын багтай оноолт таарч ОУИМ Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ хожил авч, С.Билгүүн хайнцаж, эрчүүд 3,5:0,5-аар өрсөлдөгч багаа хожлоо.

Манай эмэгтэй баг Болгарын шигшээтэй энэ өрөгт оноолт таарсан. Энэ удаа ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУШХМ Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар өнөөдөр хөлгийн ард сууж, Их мастер цолны болзол биелүүлсэн Т.Мөнхзул, Болгарын Г.Пейчеватай 2 дугаар ширээнд хараар нүүн хайнцлаа. Монгол-Болгарын багийн оноо 0,5:0,5 болов. Т.Мөнхзул энэ олимпиадад 10 өрөг наадаж, 5 хожил, 5 хайнаатай боллоо.

Нэгдүгээр ширээнд А.Энхтуул хайнцан, 3 дугаар ширээнд Б.Мөнгөнзул хожил авч, онооны харьцаа 2:1-ээр манайх хошуучилж явсан ч Д.Мөнхзул тэнцэх боломжийг алдан хожигдол хүлээснээр 2:2 -оор тэнцлээ. Харин Б.Мөнгөнзул 9 өрөг наадсанаас 8 дахь хожилоо авлаа.

Монголын эмэгтэйчүүдийн баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 162 багаас 12 дугаар байрт бичигдлээ. Маргааш Францын шигшээ багтай сүүлчийн 11 дэх өргөө нүүнэ.

Хувийн буюу ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд А.Энхтуул 8 өргөөс 2 хожил, 5 тэнцээ, 1 хожигдолтой , 4,5 оноотой 16 дугаар байрт, 3 дугаар ширээнд Т.Мөнхзул 10 өрөг тоглосноос 5 хожил, 5 тэнцээтэй, хожигдолгүй, 7,5 оноотой 7 дугаарт, дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнзул 9 өргөөс 8 хожил, нэг хожигдолтой ,8 оноотой ширээндээ хоёрдугаарт бичигдэн, 4 дүгээр ширээндээ медальд тун ойрхон байна.

Эрэгтэй багийн хувьд 10 өргийн дараа 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 188 багаас 45 дугаарт бичигдэж байна. Маргааш Киргизийн шатарчидтай сүүлчийн өргөө наадна. ОУИМ Б.Гүндаваа 3 дугаар ширээнд 7 өрөг тоглож, 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой 18-д жагсаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
639195
32 эможи

keyboard_arrow_up