АНХААР: Өдийд түүсэн түүхий самрыг идсэнээр гэдэсний халдварт өвчин үүсэх АЮУЛТАЙ

2022 оны 8 сарын 09

Зуны адаг сар гарч, хууль бус самрын бизнес эхэллээ. Жилийн жилд яригддаг “Самарт авч явна” гэх зар долоодугаар сарын 20-доос эхлэн цахим сүлжээгээр дүүрч, “Самранд явж л мөнгө олно” гэж иргэд “шуурч” байна. 

Хуш модноос самар түүх зохимжтой хугацааг есдүгээр сарын 15-наас хойш буюу самрын болц гүйцсэн үед технологийн дагуу модыг гэмтээхгүйгээр түүх хэрэгтэй гэдэг. Мөн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худалдааны бус бага хэмжээний самар түүх зөвшөөрлийг иргэдэд олгодог. Гэтэл долоодугаар сарын сүүлээс иргэд самар түүгээд эхэлчихдэг. Тэд хууль бусаар их хэмжээний самар түүх явцдаа моддыг гэмтээж, байгалийг бохирдуулж, өөрсдөө ч эрсдэлтэй байдалд ордог. Хамгийн гол нь болц гүйцээгүй байхад түүсэн, стандарт шаардлага хангаагүй нөхцөлд цайруулсан самрыг идсэнээр халдварт  өвчин үүсэх аюултай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639188
0 эможи

зочин
2022-08-09 14:24
гадуур дүүрэн зараад байгаа түүхий тарвас ч гэсэн өвчин үүсгэнэ биз дээ. энэ талаар хэлээч дээ
keyboard_arrow_up