СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дугуйн ослын улмаас нэг хүн, мотоциклын ослоор дөрвөн хүн гэмтжээ

2022 оны 8 сарын 08

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 370 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас 24 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан байна.

Хүн гэмтсэн, амиа алдсан ноцтой ослыг хэлбэрээр нь авч үзвэл, нийслэлд,

  • Явган зорчигч мөргүүлсний улмаас хоёр хүн,
  • Мотоциклын ослын улмаас хоёр хүн,
  • Мөргөлдөх ослын улмаас хоёр хүн,
  • Осол гарах үед дотор нь зорчиж явсан таван хүн,
  • Суррон буюу цахилгаан дугуйтай ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.  

Орон нутагт,

  • Онхолдох ослын улмаас хоёр хүн,
  • Мотоциклтой ослын улмаас хоёр хүн,
  • Мөргөлдөх ослын улмаас гурван хүн,
  • Хөдөлгөөн эхлэх үед нэг хүүхэд гэмтсэн байна.

Мөн осол гарах үед автомашинд зорчиж явсан нэг хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан бол явганаар автомашинд мөргүүлж хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна.

Сүүлийн өдрүүдэд орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах малгай хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
639165
1 эможи

Zochin
2022-08-08 18:21
Ursgal surnu uhne Yasan ch amindaa hairgui hunees mungu salgah gej chichrene Yana daa yana haruusal ch boldoo
BAT
2022-08-08 13:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up