Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр ОЛГОНО
Ирэх 10 дугаар сарын 4-нээс эхлэн 1 жилийн хугацаатай Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр олгохоор болж байна.
Энэ виз нь Солонгос улсын засгийн газраас хүн амын хомсдол үүсч буй 89 бүс нутгийн дунд эхний ээлжинд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд үүнээс тэнцсэн 5 бүс нутагт гадаад иргэдийг амьдрах ажиллах боломж олгох юм. Ямар бүс нутаг болох нь 9 сарын 5-ны өдөр шийдэгдэж хариу гарах эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Үүнд:
- Топик оноо 3-р түвшинөөс дээш байх
- Гэмт хэрэгт орооцолдож, хууль зөрчиж байсан түүхгүй байх
- Жилийн орлого 1 хүн ногдох GNI 70%-иас дээш байх (2021оны байдлаар нэг хүний сарын дундаж орлого 2.833.000) ЭСВЭЛ Баклавараас дээш зэрэг хамгаалсан байх
- Тухайн шалгарсан 5 бүс нутагт ажлын байраа олж бататгасан байх
- Дээрх шаардлагуудыг хангаж F2 виз 5 жилээр авсан тохиолдол энэ хугацаанаасаа өмнө тавигдсан шаардлага болзолуудыг зөрчвөл визийг хүчингүй болгоно.
- Дагалдан авах боломжтой бөгөөд дагалданд F1 виз олгоно.
Энэхүү визийг олгох боломжгүй хүмүүс: D-3, D-4, E-6-2, E-8, E-9, E-10, G-1, H-1 болон богино хугацааны виз юм.
Эх сурвалж: MKOR-Солонгос хөтөч
|