Тайвань дахь МОНГОЛ иргэдийг бүртгэж байна

2022 оны 8 сарын 05

Arslan.mn

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Азийн орнуудаар айлчлал хийхдээ Тайваньд буусан нь Хятадын эрх баригчдын эсэргүүцэлтэй тулсан хэвээр байна. 

2022 оны байдлаар Монгол Улсын 900 орчим иргэн Тайваньд байгаагийн 80 гаруй хувийг оюутан, залуус эзэлдэг гэх тооцоо байдаг ч Тайванийн цагаачлалын алба, цагдаагийн газрын мэдээлснээр 2022 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын 462 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа талаар мэдээлээд байна. 

Манай улсын хувьд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой байгаа бөгөөд олон улсын харилцаанаас шалтгаалан нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллахаа мэдэгдээд байна. 

Түүнчлэн Тайваньд байгаа монгол иргэдийг шинэчилсэн бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалжээ. 

Хаяг: Suite 1112, 11th Floor, TWTC International Trade Building, 333 Keelung Road, Section 1, Xin Yi District, Taipei 11012, Taiwan

Утас: + 886-2-2722-9740

Факс: + 886-2-2722-9745

Гар утас: +886-0900676733 Ж.Баярбаатар, +886-0910521016 Ө.Алтандөш

Email: ubtrade.taipei@mfa.gov.mn

Facebook: UB Tero Taipei

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639139
0 эможи

keyboard_arrow_up